"ЭКО ТУР" брэнд аялал
"ЭКО ТУР"АЯЛАЛ нь 2005 оноос хойш ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын танин мэдэхүйг хөгжүүлэх, байгаль экологийн мэдлэгийг баяжуулах зорилгоор явуулж буй аялал билээ. Бид хүүхдүүд та бүхний хичээлээр олсон мэдлэгийг бататгах үүднээс газарзүй, экологи, түүх, байгаль- нийгмийн хичээлтэй уялдуулсан олон сонирхолтой хөтөлбөр бүхий "ЭКО ТУР" брэнд аяллыг явуулж байна. Энэхүү аялал нь Горхи-Тэрэлж, Цонжин Болдог, Манзушир Хутагтын хийд гэсэн 3 төрлийн экологийн аяллуудаас гадна Улаанбаатар хоттой болон түүх соёлын дурсгалт газар, музей театруудтай танилцах "СИТИ НОМАДС" 4, 5, 6 гэсэн мөн 3 төрлийн маршрут аяллуудын сонголттой.
"Эко тур", "Сити номадс тур" аялал та бүхний хэзээ ч мартагдашгүй дурсамж болон үлдэж, эрдэм мэдлэгийн хүрээг тань тэлэх танин мэдэхүйн аялал байх болно гэдэгт итгээрэй. Та бүхнийг манай аялалд идэвхтэй оролцоно гэдэгт бид итгэж байна.
"эко тур" аялал сурагчдын хэзээ ч мартагдашгvй дурсамж болсоор байна
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын байгаль - нийгэм, түүх, экологи, газар зүйн хичээлтэй холбогдон 7 хоногийн давтамжтай амралтын өдрүүдэд зохион явагддаг эко аялал нь сурагчдын чөлөөт цагийг зөв зохистойгоор байгалийн цэвэр агаарт өнгөрүүлж, экологи - байгаль орчны мэдлэгийг арвижуулахаас гадна эх орноо хайрлах, мод, бут, сөөг, гол горхи, уул усаа шүтэн дээдлэх, түүнийг хайрлах - хамгаалах үзэл төлөвшүүлэх зорилготой билээ. Эко тур аяллаар УБ хотын СХД-ийн 9, 62, 65, 67, 76, 104, 105, ирээдүй цогцолбор сургууль, Чингэлтэй дүүргийн 5, 50, 49, 35, Эрдмийн өргөө цогцолбор, Баянгол дүүргийн 28, 25 р сургуулиуд жил бүр хамрагддаг билээ. цаашдаа УБ хот болон бусад хот, аймгуудын сургуулиудыг хамруулан хамтран ажиллахыг зорьж байгаа билээ.